Хууль эрх зүй

Нууцлалын бодлого

ticketly.mn платформыг ашиглахдаа дараах бодлого-г анхааралтай уншина уу.

Сүүлд шинэчилсэн: 2026.07.23

1. Ерөнхий зүйл

Энэхүү Нууцлалын бодлого нь Ticketly.mn (Техно Мад Солюшн ХХК, Регистрийн дугаар: 7185089) платформ (цаашид «Платформ» гэх) таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдгийг тодорхойлно.

Бид Монгол Улсын «Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай» хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу таны мэдээллийг боловсруулна. Үйлчилгээг ашигласнаар та энэхүү бодлогын дагуу мэдээллээ боловсруулахыг зөвшөөрнө.

2. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ

• Бүртгэлийн мэдээлэл — нэр, и-мэйл хаяг, утасны дугаар, нэвтрэх мэдээлэл.

• Захиалга, гүйлгээний мэдээлэл — худалдан авсан тасалбар, захиалгын түүх, төлбөрийн статус. Картын дугаар зэрэг төлбөрийн эмзэг мэдээллийг төлбөрийн үйлчилгээ эрхлэгч (жишээ нь qPay) боловсруулах ба Платформ хадгалдаггүй.

• Зохион байгуулагчийн баталгаажуулалтын мэдээлэл — иргэний үнэмлэх/улсын бүртгэлийн гэрчилгээ, регистр/ТТД, дансны мэдээлэл (зөвхөн зохион байгуулагчаас).

• Төхөөрөмж, техникийн мэдээлэл — IP хаяг, хөтөч/үйлдлийн систем, түлхэлтийн мэдэгдлийн (push) токен.

• Ашиглалтын мэдээлэл — хандалт, товшилт, cookie болон аналитик хэрэгслээр цуглуулсан мэдээлэл.

• Хэрэглэгчийн контент — таны үлдээсэн үнэлгээ, сэтгэгдэл.

3. Мэдээллийг хэрхэн ашигладаг вэ

Платформ таны мэдээллийг дараах зорилгоор ашиглана: үйлчилгээ үзүүлэх, захиалга, тасалбарыг боловсруулах; захиалга, эвенттэй холбоотой болон таны дагасан зохион байгуулагчийн шинэ эвентийн мэдэгдэл (и-мэйл, түлхэлтийн мэдэгдэл) илгээх; залилан, зүй бус ашиглалтаас сэргийлэх; үйлчилгээг сайжруулах, аналитик хийх; хууль тогтоомжийн үүрэг (НӨАТ/e-Баримт, татвар г.м.)-ийг биелүүлэх.

4. Мэдээлэл хуваалцах

Бид таны мэдээллийг гуравдагч этгээдэд ЗАРАХГҮЙ. Мэдээллийг зөвхөн дараах тохиолдолд, шаардлагатай хэмжээгээр хуваалцна:

• Зохион байгуулагчид — эвентэд оролцоход шаардлагатай хэмжээгээр (тасалбар эзэмшигчийн мэдээлэл);

• Төлбөрийн үйлчилгээ эрхлэгч (qPay г.м.) — төлбөр боловсруулах зорилгоор;

• Татварын байгууллага — НӨАТ/e-Баримтын дагуу;

• Дэд бүтэц, үйлчилгээ нийлүүлэгч (хостинг, түлхэлтийн мэдэгдэл — Google Firebase, аналитик) — үйлчилгээ ажиллуулах зорилгоор;

• Хууль ёсны шаардлагаар эрх бүхий байгууллагад.

5. Cookie ба хяналтын технологи

Платформ нь нэвтрэлт, тохиргоо, аналитикийн зорилгоор cookie болон түүнтэй адил технологи ашиглана. Та хөтчийнхөө тохиргоогоор cookie-г хязгаарлаж болох ч зарим үйлчилгээ хязгаарлагдаж болзошгүй.

6. Мэдэгдэл ба маркетинг

Платформ захиалга, эвенттэй холбоотой мэдэгдэл болон таны дагасан зохион байгуулагчийн шинэ эвентийн тухай түлхэлтийн мэдэгдэл (push) илгээж болно. Маркетингийн болон түлхэлтийн мэдэгдлээс та тохиргоо, бүртгэлээсээ хүссэн үедээ татгалзах боломжтой.

7. Мэдээллийн хадгалалт, аюулгүй байдал

Бид таны мэдээллийг үйлчилгээ үзүүлэх болон хууль тогтоомжийн шаардлагыг хангахад шаардлагатай хугацаанд хадгална. Мэдээллийг зөвшөөрөлгүй хандалт, алдагдал, өөрчлөлтөөс хамгаалах зохистой техник, зохион байгуулалтын арга хэмжээ авдаг.

8. Таны эрх

Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу та өөрийн хувийн мэдээлэлтэй холбоотой дараах эрхтэй: мэдээлэлдээ хандах, залруулах, устгуулах, боловсруулалтыг эсэргүүцэх, өгсөн зөвшөөрлөө цуцлах. Эдгээр эрхээ эдлэхийг хүсвэл hello@ticketly.mn хаягаар хандана уу.

9. Хүүхдийн мэдээлэл

Үйлчилгээ нь 18-аас дээш насны хэрэглэгчдэд зориулагдсан. Бид 18 хүрээгүй этгээдийн мэдээллийг санаатайгаар цуглуулдаггүй. Ийм мэдээлэл цугларсныг мэдвэл устгах арга хэмжээ авна.

10. Хил дамнасан дамжуулалт

Зарим үйлчилгээ нийлүүлэгч (үүлэн хостинг, түлхэлтийн мэдэгдэл г.м.)-ийн улмаас таны мэдээлэл Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадуур байрлах сервер дээр боловсруулагдаж болзошгүй. Ийм тохиолдолд бид мэдээллийг хамгаалах зохистой арга хэмжээг авна.

11. Бодлогод өөрчлөлт оруулах

Бид энэхүү Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулж болох ба өөрчлөлтийг сайтад нийтэлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Мэдэгдэхүйц өөрчлөлтийн талаар боломжтой бол урьдчилан мэдэгдэнэ.

12. Холбоо барих

Техно Мад Солюшн ХХК

Хаяг: Улаанбаатар хот, БЗД, 36-р хороо, Их Монгол Комплекс, 3-р давхар

И-мэйл: hello@ticketly.mn · Утас: +976 8668 2048

Нууцлалтай холбоотой асуулт, хүсэлтийг дээрх хаягаар ирүүлнэ үү.

Асуулт байна уу?

Манай хуулийн баг танд туслахад бэлэн.

Холбоо барих