Дунд сургуулийн 6-8-р ангид үзэх хичээл бүрээс "ЯМАР ЧАДВАР ЭЗЭМШИХ ВЭ?" гэдгээ ойлгож, 2026-2027 оны хичээлийн жилийн сурах төлөвлөгөөгөө өөрөө боловсруулах бүтээлч сургалт юм.
“Дунд сургуулийн луужин” сургалт нь зөвхөн "дүн авах", "даалгавар хийх" гэсэн идэвхгүй хандлагыг өөрчилж, сурагчдад хичээл бүрээс эзэмших чадвараа өөрсдөө тодорхойлох боломжийг олгоно. Сурагч мэргэжлийн багшийн зөвлөгөөгөөр өөрийн “Чадварын жагсаалт (Skill Roadmap)” хийж, хичээлийн жилийн турш ханандаа наан өөрийгөө чиглүүлэх стратегийн зураглалаа бүтээнэ.

